“Говь нутаг – Гарааны бизнесийн зах зээлийн боломж" цахим форум болно

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-09-21 21:33:18
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт залуусыг дэмжих “Говь нутаг – Гарааны бизнесийн зах зээлийн боломж" цахим форум болно.
"Хөгжлийн Шийдэл" ТББ-ын зүгээс НҮБ-ын Хүн амын сан, Өмнөговь аймгийн ЗДТГ, Говийн Оюу хөгжлийг дэмжих сангийн хамтран хэрэгжүүлж буй "Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөр"-ийн хүрээнд уг форумыг зохион байгуулах юм.
Залуучууд, өсвөр насныхны оролцоог нэмэгдүүлэх, гарааны бизнес, залуу малчдын хоршоодыг дэмжих зорилготой энэхүү цахим форум энэ сарын 22-ны өдрийн 14:00 цагаас болно. Энэ удаагийн цахим форумд дэлхийн брэнд болсон lhamour үндэсний үйлдвэрлэгч, залуу эмэгтэйн үүсгэн байгуулсан гарааны бизнесийн туршлага, зөвлөмжийг өгөх юм.
Мөн гарааны бизнесийн зах зээлийн боломж-Youth Business International Олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн илтгэл, Өмнөговь аймгийн удирдлагуудаас Залуус, эмэгтэйчүүдийг гарааны бизнесийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, залууст зориулсан боломжуудыг хүргэнэ. Үүнээс гадна НҮБ-ын Хүн амын сангаас санхүүжилтийн дэмжлэг авсан Даланзадгадын залуусын гарааны бизнесүүдийг танилцуулах юм.
Холбоотой мэдээ