Коронавируст халдварын 3361 тохиолдол илэрч, 13 хүн нас баржээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-09-23 11:13:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 3361 хүнээс коронавируст халдвар илэрсэн байна. Энэ нь өчигдрийнхөөс 55 тохиолдлоор бага үзүүлэлт юм. 


Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 283 956 болж байна. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1540 нь нийслэлд, 1821 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Төв аймагт хамгийн их буюу 310 тохиолдол батлагджээ.

Мөн хугацаанд 5286 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харамсалтай нь коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 13 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1086 хүн нас бараад байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 22 204 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 66 345 хүн Өрхийн эмчийн хяналтад байгаа аж.


Холбоотой мэдээ