Соёмбо цэцэрлэгт хүрээлэнгийн шав тавилаа

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-09-23 16:04:56

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийг зорин ирж буй дотоод, гадаадын жуулчид төдийгүй, нутгийн иргэдийн амьдрах тав тухыг хангаж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилгоор Мөрөн сумын төвөөс 3 км зайд Дулаан хан уулын өвөрт аялал жуулчлал, мэдээлэл сурталчилгааны “Соёмбо цогцолбор” төвийг барьж байгуулсан.

Энэхүү цогцолборыг түшиглэн 7 га талбайд Соёмбо цэцэрлэгт хүрээлэнг хийхээр шав тавилаа. Тус цогцолборыг  дээд талаас нь харахад Соёмбын дүрс бүхий байхаар төлөвлөж байгаа юм.


Энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд Хөвсгөл нуурын хэлбэртэй усан оргилуур, тулгат цогцолбор, задгай театр, сумдын танилцуулгын хөшөө, гэрэлт гудамж, гүйлтийн зам, унадаг дугуйн зам, спорт талбай, хүүхдийн тоглоомын талбай, худалдаа үйлчилгээний төв, ногоон байгууламж зэрэг ажлууд хийх ажээ.

 

Холбоотой мэдээ