Нийслэлийнхний 15 хувь нь вакцины нэмэлт тунг тариулаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-09-24 08:31:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины I тунд 100, II тунд 367, нэмэлт сэргээх тунд 1518 хүн, нийт 1985 иргэнийг өчигдөр дархлаажуулжээ.


Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 74.5 хувь нь I тун, 70.5 хувь нь II тун, нэмэлт тунгаар 15 хувь нь тариулсан байна.


Зорилтот бүлгийн буюу 2889 (24.3 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 66.207 (74.5 хувь), 16-17 насны 26099 (77.0 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагджээ.

Холбоотой мэдээ