Эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 26 мянга гаруй иргэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-09-24 11:13:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар эмнэлэг болон тусгаарлан ажиглах 420 байранд 26774 иргэн байна.


Үүнээс 1271 нь жирэмсэн эх, 3259 нь хүүхэд, нийслэлд 14 тусгаарлах байранд 274, эмнэлгийн 44 байршилд 6666 иргэн байна.

Түүнчлэн өчигдөр эмнэлэг болон тусгаарлах ажиглах байранд 3117 иргэн нэмэгдэж, 2633 иргэн гэрийн ажиглалтад шилжиж, 29 иргэн шилжин эмчлүүлжээ.
Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 3609 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Холбоотой мэдээ