Ажлын байрыг дэмжих зээлээр 823 ажлын байрыг хадгалж үлджээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-09-24 14:22:44

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд “Ажлын байрыг дэмжих” зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож байна. 

Ажлын байрыг дэмжих зээлийг аймгийн хэмжээнд 353 иргэнд 11,7 тэрбум төгрөг, 64 аж ахуйн нэгжид 9,7 тэрбум төгрөг нийт 417 иргэн, аж ахуйн нэгжид 21,4 тэрбум төгрөгийн зээл олгож, 823 ажлын байрыг хадгалсан байна.

Зээл авсан иргэдийг банкаар нь авч үзвэл,

• ХААН банк 117 иргэн, аж ахуйн нэгжид 7,4 тэрбум төгрөг, 

• Төрийн банк 46 иргэн, аж ахуйн нэгжид 9.0 тэрбум төгрөг, 

• Хас банк 21 иргэн, аж ахуйн нэгжид 1.2 тэрбум төгрөг, 

• Голомт банк 20 иргэн, аж ахуйн нэгжид 1,4 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгосон байна. 

"Хөдөө аж ахуйг дэмжих" зээлийг өнөөдрийн байдлаар 1161 малчинд 14,2 тэрбум төгрөг, газар тариалангийн чиглэлээр 3 иргэн, аж ахуйн нэгжид 160.0 сая төгрөгийн зээл тус тус олгоод байна. 



Холбоотой мэдээ