Боловсрол, шинжлэх ухааны салбарт амжилт гаргасан зарим хүмүүсийг төрийн дээд шагналаар шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-09-24 14:44:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсад Орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллан, амжилт хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүст төрийн дээд шагнал болон яамны жуух бичгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гардууллаа.

 

Төрийн дээд шагнал Монгол Улсын Шинжлэх ухааны Гавьяат ажилтан цол, тэмдгээр Эдийн засгийн үндэсний дээд сургуулийн ерөнхий захирал С.Бат, Боловсрол, шинжлэх ухааны яамны жуух бичгээр БШУЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Д.Батдорж, Сангийн яамны жуух бичгээр БШУЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын мэргэжилтэн М.Дэлгэрмөрөн нарыг тус тус шагнав.



Холбоотой мэдээ