Сүүлийн 24 цагт 158 тохиолдол шинээр илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-09-25 11:08:10

Архангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт PCR-аар шинжилсэн 277 сорьцоос 87, түргэвчилсэн оношлуурын 139 шинжилгээнээс 71, нийт 158 тохиолдол батлагдаж, нийт тохиолдол 7356 болов. 

Өчигдөр тусгай эмнэлгүүдээс 90, өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр эмчлүүлж байсан 20, нийт 110 хүн эдгэрсэн.

Нийт 7356 тохиолдлын 6069 нь буюу 82,5 хувь нь эдгэрсэн.

Нийт нас баралт: 20

Эмчлүүлж байгаа 1229: Үүнээс: 24 тусгай эмнэлэгт - 810.

Биеийн байдал: Хөнгөн 645, хүндэвтэр 142, хүнд 20, маш хүнд 3.

ӨЭМТ-үүдийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа 419:

Ар Мөнгөнчагнуур - 204, Ар Мөнхжин - 119, Ар Манал - 96

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэрийн тусгаарлалтад – 2626

Аймгийн хэмжээнд I тунд 60232, II тунд 56016, III тунд 6706 хүнийг дархлаажуулсан байна.


Холбоотой мэдээ