Украины Дээд Рада олигархуудын эсрэг хуулийг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-09-25 11:59:36

КИЕВ. /Ukrinform/. Украины Дээд Рада "Нийгмийн амьдралд эдийн засаг, улс төрийн жин ихтэй хүмүүсийн хэт их нөлөөтэй холбоотой үндэсний аюулгүй байдлын аюул заналтай тэмцэх тухай" нэртэй хуулийг хоёр дахь хэлэлцүүлгээрээ баталжээ. 


Багагүй маргаан дагуулсан уг хуульд олигархуудын бүртгэл хийхээр тусгасан байна. Хуульд заасны дагуу хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хэт их нөлөөтэй, улс төрийн амьдралд хэт их оролцоотой, монополь эрхтэй компаниуд эзэмшдэг, 83 сая ам.доллароос их хөрөнгөтэй хүмүүсийг олигарх хэмээн тодорхойлж бүртгэлд оруулах юм. 


Түүнчлэн энэ бүртгэлд багтсан иргэдийг улс төрийн намууд, нэр дэвшигчдэд дэмжлэг хандив үзүүлэхийг, томоохон хувьчлалд оролцохыг, улс төрийн аливаа уриа лоозон сурталчилж, дэмжих ажиллагааг санхүүжүүлэхийг хориглосон байна. 


Мөн хуульд заасан тодорхойлолтуудын дагуу бүртгэлд нэр нь багтсан иргэд хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх үүрэг хүлээнэ. Бүртгэлийг Украины үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөл хийх аж. 

Холбоотой мэдээ