Хөвсгөлд 117 тохиолдол нэмэгдэж, нас баралт нэг бүртгэгдлээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-09-26 15:02:55

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 117 тохиолдол нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 8162  боллоо. Мөн нас баралтын нэг тохиолдол бүртгэгдэж, нийт 12 тохиолдол боллоо гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Шинээр батлагдсан тохиолдлууд  дотор 15 хүртэлх насны хүүхэд 14, 16-64 насны иргэн 100, 65-аас дээш насны 3 хүн халдвар авсан нь батлагджээ.

Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэг болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд 253, сумдын  эрүүл мэндийн төвүүдэд 386, гэрээр 1699 иргэн эмчилгээ хяналтад байна. Эмчлүүлж буй иргэдийн дунд хөнгөн 2173, хүндэвтэр 133, хүнд 27,  маш хүнд 3 иргэн байна.

Холбоотой мэдээ