"Шийдэл" үндэсний бодлогын хэлэлцүүлэг болж байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-09-27 18:11:37

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Үндэсний хэмжээнд өрнөж буй “Шийдэл” бодлогын хэлэлцүүлэг Говь-Алтай аймагт болж байна. 


Хэлэлцүүлэгийн зорилго нь Говь-Алтай аймгийн хэмжээнд хүүхдийн хүчирхийллийг бууруулах, таслан зогсооход тулгарч буй бэрхшээл, боломжуудын талаарх нөхцөл байдлыг хэлэлцэж, цаашдын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулах юм. Тус аймгийн хэмжээнд 18 хүртэлх насны 20807 хүүхэд байдаг бол тэдний 55 нь бүтэн өнчин, 1103 нь хагас өнчин, хөгжлийн бэрхшээлтэй 356, эрсдэлт нөхцөлд байгаа 3326, хамгааллын үйлчилгээ авсан 5944, гэмт хэрэгт холбогдсон 88, гэрч 7, хохирогч хүүхэд 12 байгаа тухай холбогдох албанаас танилцуулав.

Энэхүү хэлэлцүүлэгт аймгийн ИТХ, ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Прокурорын газар, Цагдаагийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Есөнбулаг сумын ЗДТГ, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ хамтран зохион байгуулж байгаа ажээ.


Холбоотой мэдээ