АИ-95 бензиний үнэ хоёр өдөр дараалан хамгийн дээд үзүүлэлтэд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-09-27 17:14:48

МОСКВА. /TASS/. Өнгөрөгч пүрэв гарагт ОХУ-ын Санкт-Петербургийн бараа, түүхий эдийн бирж дээр "Премиум-95" бензиний ханш Европын индексээр 0.3 хувиар өсөж, 1 тонн 60380 рубль болж, хоёр өдөр дараалан түүхэн дээд үнэд хүрчээ.


"Премиум-95" бензиний үнэ есдүгээр сарын 15-наас дахин нэмэгдэж эхэлж, 3.5 хувиар өссөн байна. Бусад шатахууны үнэ мөн адил өсөж байгаа бөгөөд нэг өдрийн дотор АИ-92 бензиний үнэ 0.7 хувиар нэмэгдэж, 56 610 рубль, дизель түлш 0.3 хувиар нэмэгдэж 50 200 рубль болжээ.Түүнчлэн тийрэлтэт хөдөлгүүрийн түлш (нисэх онгоцны түлш) 1.8 хувиар өсөж, тонн тутамд 51 640 рубль болсон байна.


ОХУ-ын Эрчим хүчний яамнаас мэдээлснээр, Оросын шатахууны зах зээл тогтвортой байгаа бөгөөд газрын тосны үйлдвэрүүдийн засварын ажил, зуны түлшнээс өвлийн түлш рүү шилжсэнтэй холбоотойгоор ханшийн хэлбэлзэл үүссэн байна. Үйлдвэрүүдийн төлөвлөгөөт засварын ажлууд дууссаны дараа бензиний үйлдвэрлэл нэмэгдэж, ханшийн хэлбэлзэл тогтворжино гэж тус яам мэдээлжээ.


Холбоотой мэдээ