"Аянч" гэрэл зургийн уралдааны ялагчид шалгарлаа

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-09-28 18:35:58
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн БОАЖГ, Их газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран энэ оны 5 дугаар сард зарласан “Аянч” гэрэл зургийн уралдааны ялагчдыг тодрууллаа.

“Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийг угтан зохион байгуулсан тус уралдаанд 11 гэрэл зурагчин 31 бүтээл ирүүлснээс “Дундговь” фото студийн зурагчин Э.Мөнхчулууны “Угалз” бүтээл тэргүүн байр эзэлжээ.

Удаах байруудад Э.Бат-Амьдралын “Алтан бүрд”, Ц.Наранбатын “Цагаан суварга” бүтээлүүд орсон бол тусгай байрт Б.Дашнямын “Нарны хүлэг” бүтээл шалгарсан байна.

Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийг жил бүрийн 9 дүгээр сарын 27-нд тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд  энэ өдрөөр аялал жуулчлалын нийгэм, соёл, улс төр, эдийн засаг дахь үнэ цэн, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг таниулах зорилгоор зохион байгуулдаг ажээ.

9 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд "Бүрд ресторан"-д уралдааны бүтээлүүдээр гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байна. 

Холбоотой мэдээ