Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх "Оролцоо" төсөлд хамрагдахаар 283 хүн бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-09-29 12:52:47

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж буй залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх "Оролцоо" төсөл нь E.Mongolia цахим сүлжээгээр 18-34 насны залуучуудыг бүртгэсэн бөгөөд Увс аймгийн хэмжээнд нийт 283 хүн бүртгүүлсэн нь улсын хэмжээнд дээгүүр буюу бүртгүүлсэн залуусын тоогоороо 3 дугаарт эрэмбэлэгдэж байгаа аж.

Увс аймгийн залуусын хувьд идэвх оролцоо маш өндөр байж, шалгаруулалтын ярилцлагад 230 залуу тэнцсэн байна. Энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо эхэлсэн сургалтад Увс аймгийн 183 залуу оролцохоор явжээ. Эдгээр залуучууд Улаанбаатар хотод 14 хоногийн сургалтад хамрагдаж, төгсөөд 500 мянган төгрөгийн тэтгэлэг авах юм байна. Мөн өөрийн сонирхож байгаа салбартаа дадлага хийх аж. Сургалтын хэрэглэгдэхүүн болон жигд хувцас, замын зардал, хоол гэх мэт бүх зардал дээрх төслөөс гарах юм байна.

Увс аймгийн хувьд залуучуудаа нэгдсэн журмаар автобусаар тээвэрлэжээ. Оролцоо төсөлд хамрагдаад ирсэн залуучуудаа дадлагажуулах, ажлын байранд зуучлах гэх мэт ажлыг аймгийн ХХҮГ-аас зохион байгуулж, сургалтын үр дүнг олон нийтэд хүргэх аж. 


Холбоотой мэдээ