Ажилгүй иргэдийг ургац хураалтын ажилд дайчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-09-29 15:48:16

Увс /МОНЦАМЭ/. Баруунтуруун сумын ЗДТГ-аас аймгийн ХХААГ, ХХҮГ, Хилийн 0245-р ангитай хамтран ажил хайгч иргэдийг ургац хураалтын ажилд дайчлан оролцуулж, эхний ээлжийн ажиллах хүчийг аж ахуйн нэгжүүдэд хүргүүлээд байна.

 Баруунтуруун сумын хувьд энэ жил 34852 га талбайд тариалалт хийснээс:

-31358 га талбайд улаан буудай,

-1378 га талбайд овъёос,

-5 га талбайд арвай,

-499 га талбайд ногоон тэжээл,

-2019 га талбайд тосны ургамал тарьсан байна. 

Энэ нь сүүлийн 30 жилийн түүхэнд хамгийн их талбайд тариалалт хийсэн тохиолдол болж байгаа аж. Одоогоор ургац хураалт 20 орчим хувьтай явж байна.

Тус сумын ургац хураалтын ажилд нэмэлт хүч болохоор Ховд, Улаангом, Сагил, Түргэн, Цагаанхайрхан сумаас ирсэн 35 иргэнийг аж ахуйн нэгжүүдэд мөн хуваарилан хүргүүлжээ.

Баруунтуруун сумын хэмжээнд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг 12 өрхийн 17 иргэн, зорилтот бүлгийн 8 иргэн, халамжийн үйлчилгээнд бүртгэлтэй нийтдээ 25 иргэн ургац хураалтын ажилд оролцож байна.  


Холбоотой мэдээ