Замын-Үүдийн дулааны станц ажиллаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-10-01 15:21:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Дулааны станц ажиллаж эхэлжээ.


Тодруулбал, 2015 онд барьсан ч 6 жилийн турш ашиглалгүй гацсан уг станцыг хэвийн ажиллуулах үүргийг Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаныханд өгч, ажлын баг байгуулсан билээ. Улмаар станцын туршилт тохируулга хийх болон хэвийн ажиллуулахад шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэсэн бөгөөд "Замын-Үүд” чөлөөт бүсэд дулаан дамжуулах 5 төв, Замын-Үүд суманд дулаан дахин дамжуулах 7 шугам хоолойг холбосноор  өнөөдрөөс ажиллаж эхэлжээ. 


Тус станц одоогоор Замын-Үүд сумын нийт хэрэглэгчдийн 50 хувийг дулаанаар хангаж эхэлсэн бөгөөд үлдсэн айлуудыг дулаанд холбох ажил үргэлжилж байна. Уг станц бүрэн хүчин чадлаараа ажиллавал “Замын-Үүд” чөлөөт бүсийг дулаан, цахилгаан, цэвэр усаар хангаад зогсохгүй Замын-Үүд сумын айл өрх, аж ахуйн нэгжүүдийг бүрэн хангах юм.

Холбоотой мэдээ