Арвайхээрийнхэн нийтийн их цэвэрлэгээг өрнүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-10-05 16:39:55

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Арвайхээр сумын ЗДТГ-аас бүх нийтийн цэвэрлэгээг 9-р сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус сумын 13 багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 59 байгууллага, аж ахуйн нэгж, 500 гаруй айл өрх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцож, 721.2 га талбайг цэвэрлэсэн бөгөөд 200 гаруй тонн хог хаядлыг хогийн цэгт тээвэрлэх ажлыг “Арвайхээр тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, багийн Засаг даргын ажлын албатай хамтран гүйцэтгэсэн байна.

Хүнс, барааны төв зах орчимд хог хаягдал хуримтлагдан орчныг бохирдуулж, эрүүл ахуйд сөргөөр нөлөөлж байгаа тул бүрэн цэвэрлэгээ хийх шаардлагыг Мэргэжлийн хяналтын газраас хүргүүлсний дагуу худалдаа, бизнес эрхлэгчид цэвэрлэгээний ажилд бүрэн хамрагдав.

Хог хаягдлаас салахад хүн бүрийн оролцоо, идэвх, санаачилга, шаардлага чухал тул өөрсдийн үүсгэсэн хог хаягдалдаа эзэн болж, нийгмийн хариуцлагаа ухамсарлахыг тус албанаас уриаллаа. 

Холбоотой мэдээ