Завханы 8 сум ирэх сард ойн хөнөөлт шавьжтай тэмцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-07-06 02:19:25

 

Тус аймагт Сибирийн хүр эрвээхэй, Эгэл бийрэн сүүлт эрвээхэй  зэрэг  шавжийн өсөлт хөгжилт хурдсан, хөнөөлийн голомт ихсэж, тархалтын цар хүрээ өргөссөөр байна.

Ойн экосистемд сөрөг нөлөө үзүүлдэг гол хүчин зүйлүүдийн нэг нь ойн хөнөөлт шавьж, өвчин, хөнөөл юм. Тиймээс Цэвэр ой ХХК нь  13500 га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцсэн ажлыг газраар гар аргаар үүргийн утаат багажаар, Сонгино суманд 2100 га, Алдархаан суманд 5400 га, Тосонцэнгэл суманд 3376 га, Их-Уул суманд 2664 га талбайд устгал хийнэ.  Харин ирэх 8 дугаар сард ой бүхий 5 сумын 7300 гаад га газарт ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажил хийгдэх юм.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ