Завхан-Буурал ямааг Кыргыз улсруу экспортолж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2016-07-06 02:20:35

“Завхан-Буурал” ямааны ноолуурын урт 5.6-6.8 см, ноолуурын голч 13.7-14.2 миллмикрон нарийн ноолууртай байдаг.

 Ноолуурын гарцын хувьд бусад ямаанаас дунджаар 69-110 граммаар илүү юм.  Тиймээс энэ үүлдрийн ямааны зөвхөн ноолуураас жилд 3.4 тэрбум төгрөгийн нэмэлт орлогыг малчид олдог байна. Мөн махны чиглэлийн “Завхан-Буурал” үүлдэр нь бусад ямаанаас 3-8 кг-аар илүү жинтэй аж. Нийт 10.000 орчим хээлтүүлэгч мал бойжуулснаас 6000-ыг нь 11 аймгийн 60 гаруй сумынхан ямааны үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулахаар авчээ. Мөн амьдрах чадвар, тэсвэр хатуужил сайтай, нарийн ноолууртай зэрэг давуу талыг нь харж Кыргыз улс 30 ухна, үржлийн 90 ямаа аваад 5-6 жил болж байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ