Хоёр алба хаагчид гэр бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-10-06 17:07:29
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ОБГ-аас алба хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах, амьдрал ахуйг нь дэмжин туслах үйл ажиллагааныхаа хүрээнд хоёр алба хаагчийг өргөө цагаан гэртэй болголоо.

Алба хаагчийн ар гэрийн тайван, баталгаатай байдал нь ажлын бүтээмж, амжилтад нөлөөлж байдаг тул тус байгууллага алба хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг шат дараатайгаар хэрэгжүүлж, тэднийг орон сууцжуулж, шинэ гэртэй болгон амьдрах нөхцөлийг нь сайжруулсаар байгаа юм.

Энэ удаа Эрдэнэдалай сумын Эрэн хайх аврах салбарын аврагч О.Лхагвадорж, Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн тогооч О.Цэцэгсүрэн нарт ийнхүү гэр олголоо.

О.Лхагвадорж, О.Цэцэгсүрэн нар өргөө цагаан гэр хүлээн авсандаа баярлаж байгаагаа илэрхийлж, зорилго, сэтгэл нэгт хамт олондоо талархал дэвшүүлжээ. 

Холбоотой мэдээ