Монголын залуу жүдочид Италид ДАШТ-д хүч үзэж байна

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-10-07 05:28:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн 2021 оны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Итали улсын Олбиа хотод лхагва гарагт /10.06/ эхэлж, эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг жингийн барилдаанууд явагдсан юм.


Монгол Улсаас эрэгтэйчүүдийн 66 кг жинд А.Өсөхжаргал, эмэгтэйчүүдийн 52 кг-д Д.Сарантуяа,  Э.Номинтуяа нар барилдсанаас А.Өсөхжаргал "С" хэсэгт эхний барилдаанаа Румын улсын жүдоч Раду Извореанутай барилдаж цэвэр ялагдсан.


Эмэгтэйчүүдээс Д.Сарантуяа "А" хэсэгт Косово улсын Ерза Муминовикт өвдөг шороодсон байна. Харин Э.Номинтуяа "С" хэсэгт Чехийн Марие Полницкаг цэвэр, дараа нь Унгарын Роза Гиертасийг вазари үнэлгээгээр тус тус ялснаар шөвгийн наймд шалгарлаа.


Хэсгийн аварга төлөө Францын Хлое Девикторт ялагдснаар дагах барилдаан хийж Испанийн жүдоч Ариане Торо Солер ялагдаж, 7 дугаар байрт шалгарсан байна.


Энэхүү тэмцээнд 72 орны 495 тамирчид /эрэгтэй 285, эмэгтэй 210 / эрэгтэй 7, эмэгтэй 7 жинд болон холимог багийн төрөлд өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулна.

Холбоотой мэдээ