ГОВЬ-АЛТАЙ: “Хүүхдийг ивээх сан”-гаас хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулахад анхаарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2025 оны есдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат НҮБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын “Хүүхдийг ивээх сан”-гийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хүүхэд, эхийн эрүүл мэнд ба хоол тэжээл, боловсрол, сургуулийн орчны сайжруулалт, бага сургууль, хүүхдийн эрх ба хамгаалал, усан хангамж, ариун цэвэр болон Засаг даргын үйл ажиллагааны хүрээн дэх хүүхэд хамгаалал, хүүхдэд чиглэсэн хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах талаар санал солилцов.
Цаашид “Хүүхдийг ивээх сан”-гийн төлөөлөл орон нутагт хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, эцэг эхийн боловсрол, хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулах төсөл хөтөлбөрүүдийг шат дараатай хэрэгжүүлэхээ илэрхийллээ.