БНСУ-д оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
anudaritsagaan@gmail.com
2021-10-07 17:04:37

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт /FDI/ энэ оны эхний есөн сарын байдлаар эдийн засаг сэргэх эерэг хүлээлтийг хоёр оронтой тоогоор нэмэгдүүлсэн гэж өнөөдөр танилцуулсан тус улсын Засгийн газрын тайланд дурджээ.


Тус улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны мэдээлснээр, энэ оны 1-9 дүгээр сарын хооронд гадаадын шууд хөрөнгө оруулалт 18.21 тэрбум ам.доллар болсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 41.3 хувиар өссөн үзүүлэлт ажээ.  


Мөн хугацаанд дотоодын боловсруулах үйлдвэрлэлд оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 18.1 хувиар буурч, 3.09 тэрбум ам.доллар болсон бол үйлчилгээний салбарт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 60.8 хувиар өсөж, 14.32 тэрбум ам.доллар болжээ.


Хөдөө аж ахуй, уул уурхай, нийтийн аж ахуй зэрэг дотоодын бусад үйлдвэрүүдэд оруулсан гадаадын хөрөнгө оруулалт энэ оны эхний есөн сарын хугацаанд ойролцоогоор дөрөв дахин нэмэгджээ.


АНУ-аас орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалт 8.6 хувиар өсөж, 3.3 тэрбум ам.доллар болсон бол Европын холбооноос /ЕХ/ оруулсан хөрөнгө оруулалт хоёр дахин өсөж, 7.33 тэрбум ам.доллар болжээ.


Түүнчлэн БНХАУ-аас оруулсан хөрөнгө оруулалт 25.7 хувиар өсөж, 5.09 тэрбум ам.доллар болсон бол Японоос оруулсан хөрөнгө оруулалт 33.8 хувиар өсөж, 730 сая ам.доллар болжээ.


Үүний зэрэгцээ үйлдвэр байгуулах, ажил эрхлэлтийг дэмжих чиглэлд оруулсан гадаадын хөрөнгө оруулалт 20.8 хувиар өсөж, 11.22 тэрбум ам.долларт хүрчээ.

 

Холбоотой мэдээ