Монголын сагсан бөмбөгийн U15 насны эрэгтэй, эмэгтэй шигшээ баг ДАШТ-д өрсөлдөнө

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-10-08 09:16:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн U15 насны эрэгтэй, эмэгтэй шигшээ баг 2021 оны 4 дүгээр сард Азийн бүсэд өрсөлдөж, Ази тивээ төлөөлөн ДАШТ оролцох эрхийг авсан бөгөөд Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ноос тус тэмцээнийг 10 дугаар сарын 9-10-нд зохион байгуулахаа зарласан.


FIBA-гийн Удирдах зөвлөлийн баталснаар Ур чадварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.  Цар тахлын үед зохион байгуулж эхэлсэн уг тэмцээнийг FIBA маш амжилттай төсөл болсон гэж дүгнэж гол төслүүдийнхээ нэгээр нэрлэж байна.

 

Энэ жилийн хувьд 5 тивийн 105 баг өрсөлдөнө  гэсэн мэдээллийг "FIBA Representative" буюу Ур чадварын тэмцээнд FIBA-г төлөөлж ажиллах техникийн төлөөлөгчдийн сургалтын үеэр мэдээлсэн. ДАШТ-д шилдэг эрэгтэй, эмэгтэй багууд 8 хэсэгт хуваагдан өрсөлдөнө.

 

Тодруулбал, Монголын эрэгтэй баг Е хэсэгт Беларусь, Аргентин, Албани улстай, эмэгтэй баг С хэсэгт Израиль, Аргентин, Мадагаскарын багтай нэг хэсэгт оржээ.

 

Тус тэмцээнд  “FIBA Asia”-гийн гүйцэтгэх захирал Хагоп Хайжирианы гаргасан албан тушаалаар FIBA-гийн “FIBA Representative” төлөөлөгчөөр С.Төгсжаргал 2 дахь жилдээ сонгогдон ажиллах юм байна.

 

Холбоотой мэдээ