"Малжуулах төсөл"-д хамрагдсан залуу малчид туршлага судаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-10-08 11:36:38

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас "Малжуулах төсөл"-д хамрагдсан залуу малчдын дунд туршлага солилцох уулзалтыг зохион байгууллаа. Энэ үеэр улс, аймгийн аварга малчдыг урьж, мал маллах арга ухааныг нь түгээн дэлгэрүүлсэн, залуу малчид харилцан туршлага солилцсон, бие биенээсээ суралцаж, хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн, сонирхолтой үйл ажиллагаа болж, 40 гаруй малчин залуус хамрагдлаа.

Уулзалтаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөө аж ахуйн чиглэлээр баримталж буй бодлого, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн талаар төрөөс баримталж байгаа арга хэмжээ, Хөдөө аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, бэлчээрийн ашиглалт хамгаалалт, малжуулах арга хэмжээний цар хүрээ хэрэгжилт, үр дүн зэрэг сэдвээр холбогдох албаны хүмүүс мэдээлэл өгсөн юм. 

Холбоотой мэдээ