8-р цэцэрлэгийн өргөтгөл барьсан компанид үлдэгдэл санхүүжилтийг олгохгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-10-11 10:38:12
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав болон холбогдох албаны хүмүүс 8 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга дээр үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
Тус өргөтгөлийн барилгыг Улсын төсвийн 632 сая төгрөгийн хөрөнгөөр "БМБИ" ХХК барьж 2020 оны 11 дүгээр сард ашиглалтад хүлээлгэн өгсөн юм.
Гэсэн хэдий ч чанаргүй барьсны улмаас удаа дараа борооны ус гоожсон, гадаах талбайн зөөлөвч хавтанг буруу суурилуулсан зэрэг зөрчлүүд илэрчээ. Гүйцэтгэгч компани нь 3 жилийн хугацаанд ашиглагч байгууллагаас шалтгаалаагүй гэмтэл, засвар үйлчилгээг хариуцах үүрэгтэй байдаг. Үүний дагуу тус компани дээвэр болон бороо гоожсон анги танхимд засвар үйлчилгээ хийсэн байна. Мөн зураг төсөвт ороогүй хэдий ч хуучин цэцэрлэгийн барилгын гадна өнгөлгөөг хийж гүйцэтгэжээ.
Хуулиндаа тухайн барилгын нийт төсвийн 5 хувийг чанарын баталгаа болгож төсөвт үлдээсэн байдаг юм байна. Тиймээс дээрх засварын ажлуудыг бүрэн гүйцэтгэж, ашиглагч байгууллагыг гомдолгүй болгосны дараа тус мөнгийг олгоно гэдгээ аймгийн Засаг даргын орлогч анхаарууллаа.
Холбоотой мэдээ