“Samsung Electronics” ухаалаг гар утсаараа кино бүтээх кампанит ажил эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2021-10-11 15:52:11

СӨҮЛ. /TASS/. Өмнөд Солонгосын хэрэглээний цахилгаан бараа үйлдвэрлэгч “Samsung Electronics” компани “Galaxy” цуврал ухаалаг гар утсаар кино бүтээх гэрээг хэд хэдэн кино бүтээгчидтэй байгуулснаа мэдэгджээ.  


Тус компани "Samsung-ийн тэргүүлэх ухаалаг гар утсуудыг ашиглан хүмүүсийг бүтээлч сэтгэлгээнд уриалах" зорилгоор олон нийтийн сүлжээнд "Galaxy with Filmed" гэсэн хаштаг бүхий томоохон кампанит ажил эхлүүлжээ. Энэхүү кампанит ажлын анхны оролцогч  нь “Pride & Prejudice” /2005/ киногоороо алдартай Их Британийн найруулагч Жо Райт болсон байна.


Райт хайр сэтгэлийнхээ төлөө ордны амьдралаас татгалзаж буй хаан ширээ залгамжлагчийн тухай "Гүнж ба чинжүү" киноныхоо зургийг зөвхөн “Galaxy S21 Ultra 5G” загварын ухаалаг гар утас ашиглан авчээ.


Энэхүү кампанит ажилд Азидаа алдартай Хятадын найруулагч Ша Мо зэрэг бусад найруулагчид ч оролцож байгаа ажээ. Тэрбээр мөн л “Galaxy S21 Ultra 5G” гар утсаар Хятадын хөдөө нутгийн сургуулийн сурагчдын амьдралын тухай "Диваажингийн хүүхдүүд" хэмээх кино бүтээсэн байна. 


“Samsung Electronics” компанийн мэдээлж буйгаар, Райт, Ша Мо нарын кино энэ долоо хоногт болох Бусаны олон улсын кино наадмын үеэр нээлтээ хийх гэнэ. 


Холбоотой мэдээ