Коронавирусний халдварын тархалт буурахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-10-12 12:11:07

Увс /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 279 хүн коронавирусний халдвараар өвчилж, батлагдсан тохиолдлын тоо аймгийн хэмжээнд 11934 боллоо. Одоогоор 2309 хүн эмчлүүлж байгаагаас нэн хүнд 2, хүнд 46, хүндэвтэр 360, хөнгөн 1901 өвчтөн байгаа аж. Нийт өвчилсөн хүмүүсийн 9606 нь эдгэрчээ.

Коронавирусний халдварын улмаас аймгийн хэмжээнд 16 хүн нас бараад байна. Тусгаарлах байранд хүнгүй, гэрийн тусгаарлалтад 1844 иргэн байна.

Аймгийн хэмжээнд коронавирусний халдварын тархалт буурахгүй байгаа бөгөөд өнгөрсөн сараас хойш өдөрт 200-гаас дээш тохиолдол бүртгэгдсээр байна. 

Холбоотой мэдээ