Тогтвортой хөгжлийн зорилгыг түгээх уралдаанд орон нутгийн сэтгүүлчид шалгарав

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2021-10-12 13:59:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл хамтран Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг түгээх зорилготой сэтгүүлзүйн бүтээлийн уралдааныг зохион байгуулж дүгнэлээ. Өөрсдийн бүтээлч санааг нийгэм, олон нийтэд хүргэн ажиллах уг тэтгэлэгт уралдаанд аймаг, орон нутгийн сэтгүүлчид шалгарлаа.

Тодруулбал, Баянхонгор аймгийн “Эко Баянхонгор” төслийн зохицуулагч, сэтгүүлч Б.Хишигбаяр, Орхон аймгийн сэтгүүлч Х.Мөнхтуяа болон “Өнөөдөр сонины болон Өмнөговь аймгийн сэтгүүлч нар шалгарч Тогтвортой хөгжлийн зорилгыг түгээхэд сэтгүүлчид манлайлан ажиллахаар болов.


Тогтвортой хөгжлийн зорилгыг түгээхэд сэтгүүлчид манлайлна.


Тогтвортой хөгжлийн 17 зорилгын талаарх мэдлэг дээшлүүлэх сэтгүүлчдэд зориулсан сургалт 10 дугаар сарын 6-8-нд цахимаар болж, нийслэл Улаанбаатар хот, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагаас 40 гаруй сэтгүүлч оролцож, тэдний хийсэн бүтээлийг ийнхүү шалгаруулж тэтгэлгээр түгээхээр болов. 



Холбоотой мэдээ