Хөрөнгийн биржид 3 ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид өнөөдөр энгийн арилжаагаар 40 ХК-ийн ийн 1.1 сая ширхэг хувьцааг 223.8 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр 22 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт
цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "УБ-БҮК" (BUK+10.68%), "Монголын Цахилгаан
Холбоо" ХК (MCH+6.72%) болон Мандал даатгал" (MNDL+6.55%) -ийн
хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг гал"
(EER -14.49%), "Эрдэнэс сольюшинс" (AMT -11.93%)
болон "Монгол Алт" ХК (ERS-10.06%)-ийн хувьцаа
хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 79,894 ширхэг
нэгж эрх 39,346,438 төгрөгөөр арилжигдсан байна. Компанийн бондын арилжаагаар 10 ширхэг ЭТТ бондыг 1 мянган ам.доллароор арилжсан байна. ТOП-20 индекс 0.18 хувиар буурч, 40,145.81 нэгжид
хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,823,287,755,424 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.