БНСУ-д хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2014 оноос хойш хамгийн дээд түвшинд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
anudaritsagaan@gmail.com
2021-10-13 12:19:51

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын хөдөлмөр эрхлэлтийн түвшин энэ оны есдүгээр сард сүүлийн долоон жил гаруйн хугацаанд байгаагүй хамгийн өндөр түвшинд хүрсэн нь хөдөлмөрийн зах зээл цар тахлаас шалтгаалсан нөхцөл байдлаас сэргэж байгааг харуулж байна гэж тус улсын Статистикийн газраас өнөөдөр мэдээлжээ.


Албан ёсны мэдээллээр, энэ оны  есдүгээр сард хөдөлмөр эрхлэгчдийн тоо 27683000 болсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 671 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт ажээ. 


Энэ нь 2014 оны гуравдугаар сараас хойших хамгийн хурдан өсөлт болсны зэрэгцээ шинээр бий болсон ажлын байрны жилийн өсөлт нь дөрвөн сар дараалан 500000-аас дээш гарсан байна.


Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо энэ оны есдүгээр сард 756000 байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 244000-аар буурсан үзүүлэлт юм.


Үүний зэрэгцээ ажилгүйдлийн түвшин жилийн хугацаанд 0.9 хувиар буурч, энэ оны есдүгээр сард 2.7 хувь болсон нь 2013 оноос хойших сүүлийн найман жилд байгаагүй хамгийн доод түвшин болсон байна.


Мөн ажил хайх хүсэлгүй, эдийн засгийн идэвхгүй хүн амын тоо энэ оны есдүгээр сарын байдлаар 16685000 болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 132000-аар буурсан үзүүлэлт ажээ.

 

Холбоотой мэдээ