Японоос 10 гаруй сая төгрөгийн үнэ бүхий ном, тоглоомыг хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-10-13 16:38:05

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Японы Хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж буй "Зурагт ном" төсөлд Өвөрхангай аймгийн Сант сумын ерөнхий боловсролын сургууль болон Арвайхээр сумын 8 дугаар цэцэрлэг, Өлзийт, Төгрөг, Уянга, Нарийнтээл сумын цэцэрлэгүүд хамрагдаж байна.

Төслийн хүрээнд цэцэрлэг, сургууль тус бүрт 157 ширхэг хүүхдийн танин мэдэхүйн ном, 12 төрлийн оюун ухаан хөгжүүлэх тоглоомын багцыг олгож байгаа ба аймагт нийтдээ 10 гаруй сая төгрөгийн тусламж, дэмжлэгийг үзүүлжээ.

Японы жүжигчин, уран бүтээлч Дийн Фужиока "Зурагт ном"-ын төсөл хэрэгжүүлэх санаачилга гаргаж, нийгмийн сүлжээгээр хандив цуглуулан ном, тоглоомын багц илгээх аян өрнүүлсэн бөгөөд Монгол Улсын хэмжээнд 40 цэцэрлэг, дөрвөн сургуулийг 4 сая иений үнэ бүхий ном, тоглоомоор хангаад байгаа аж.

Холбоотой мэдээ