Өндөр-Улаан сумын иргэн буу алдаж хүүхдийн аминд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-10-14 18:58:41

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн нутагт 10 настай хүүхэд буудуулж амиа алдсан гэх мэдээлэл цахим орчинд тархаад байна. Эл хэргийн талаарх мэдээллийг аймгийн Цагдаагийн газраас тодрууллаа. 

Өчигдөр буюу 2021 оны 10-р сарын 13-ны өдөр тус хэрэг үйлдэгдсэн байна. Хэргийг үйлдсэн гэх иргэн /Д/ гэртээ буугаа шалгаж байхдаа сум алдаж 10 настай /Х/-ын амийг хөнөөсөн” гэдгээ эхний мэдүүлэгтээ өгчээ.

Талийгаач хүү эмээтэйгээ хамт амьдардаг. Тухайн өдөр эмээ нь сумын төв явсан эзгүй байжээ. 

Тус хэргийг Архангай аймгийн Цагдаагийн газраас шалгаж байна гэв.

Холбоотой мэдээ