Аймгийн ИТХ-ын төлөөлөгч нарыг Удирдлагын академийн сургалтад хамрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-10-14 13:22:08

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, ажлын алба, сумдын ИТХ-ын дарга нарыг Улаанбаатар хотноо сургалтад хамрууллаа.

Удирдлагын академитай хамтран аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ажлын алба, сумдын ИТХ-ын дарга нарыг хамруулсан сургалтыг энэ сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Тус сургалтаар нутгийн өөрийн удирдлагын гүйцэтгэх үүрэг, ИТХ-ын эрх зүйн зохицуулалт, орон нутгийн төсвийн харилцаа, төсөв боловсруулах, хяналт үнэлгээ хийх талаар төлөөлөгч нарт мэдээлэл олгосон. Мөн шинээр хэрэгжиж эхлэх Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын онцлог, зохицуулалтын талаарх мэдлэгээ бататгах, шинэ мэдлэг чадварт суралцах сургалт боллоо.

Цар тахлын улмаас аймгийн ИТХ-ын шинээр бүрэлдсэн төлөөлөгч нарыг сургалтад хамруулж чадахгүй байсан. Аймгийн ИТХ-ын 2021 оны төлөвлөгөөнд тусгагдсан энэ асуудлыг ажил хэрэг болгосонд баяртай байна хэмээн аймгийн ИТХ-ын ажлын албанаас манайд мэдээллээ.

Холбоотой мэдээ