Чингис хотод шинээр 38 тохиолдол бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-10-14 15:10:36
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн төв Чингис хотод өчигдрийн байдлаар PCR шинжилгээний хариугаар 38 иргэн халдвар авсан нь батлагджээ.
Сүүлийн 24 цагт 291 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс: Маш хүнд-10, хүнд -27, хүндэвтэр- 138, хөнгөн- 126 иргэн тус тус эмчлүүлж байна.
Нас баралт - 0
Жирэмсэн-25,
төрсөн байхгүй.
Хүүхэд-29 хэвтэн эмчлүүлж байна.

ӨЭМТ-ийн хяналтад:
Оюуны шим – 386
Ач манал – 180
Хэрлэн дом –208 иргэн нийт 774 өвчтөн гэрээр эмчлүүлж байна.
Нийт өссөн дүнгээр 32407 иргэн дархлаажуулалтад хамрагдаад байна. Вакцины нэр төрлөөр нь Файзер 1-р тун 2554, 2-р тун 1979, 3-р тун 124, Вероселл 1-р тун 11461, 2-р тун 16108 тус тус хамрагдаад байгаа талаар Хэрлэн сумын Онцгой комиссоос мэдээллээ.
Холбоотой мэдээ