Молекул биологийн лаборатори ашиглалтад орлоо

Орон нутагт | Төв
tuv@montsame.mn
2021-10-16 17:06:07

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Молекул биологийн лабораториашиглалтад орж PCR шинжилгээг аймагтаа авдаг боллоо.

“Ковид-19” цар тахлын энэ үед шинжилгээний сорьцыг Улаанбаатар хотын ХӨСҮТ рүү тээвэрлэн шинжилдэг байсан. Энэ нь хүлээлт үүсгэдэг байсан учраас цаг хугацаа алдах, өвчтний биеийн байдал хүндрэх зэрэг асуудалтай байсан юм. Тус асуудлуудыг харгалзан үзэж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад дэмжлэг үзүүлж УИХ-ын дарга асан, “Эх нутгийн иргэд” ТББ-ын тэргүүн М.Энхболд өөрийн санаачлан хэрэгжүүлж буй "Монгол малчин" төслийн хүрээнд хамтран ажилладаг "Баянмөнх техник дэвшил" ХХК болон ЭМЯ-д хүсэлт тавьсны дагуу 400 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Молекул биологийн лаборатори”-ийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэлээ.


Уг лабораторийн үйл ажиллагааг хэвийн явуулах, агааржуулалт холболт, өрөө тасалгааны засварын ажлыг аймаг, орон нутгаас дэмжин хийж өгснөөр 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт коронавируст халдварыг илрүүлэх PCR шинжилгээг туршилтын журмаар хийж эхэлсэн юм.

10-р сарын 14-ний өдрөөс PCR шинжилгээг албан ёсоор авч эхэлсэн бөгөөд үнэ төлбөргүй юм. 

Холбоотой мэдээ