ОХУ биткойны олборлолтоор дэлхийд эхний гуравт оржээ

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2021-10-15 13:08:59

ВАШИНГТОН. /Reuters/. ОХУ олборлосон биткойны хэмжээгээр улс орнуудын дунд гуравдугаарт жагсжээ. Уг жагсаалтад АНУ нэгдүгээрт бичигдсэн бол Казахстан улс хоёрдугаарт орсон байна.


Кембрижийн их сургуулийн мэдээлснээр, наймдугаар сард дэлхийн нийт олборлолтын 11 хувь нь ОХУ-д ногдсон бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард энэ үзүүлэлт 6.8 хувь байжээ. Харин олборлолтын хэмжээгээр тэргүүлэгч АНУ-д 35.4 хувь, удаах байранд бичигдсэн Казахстан улсад 18 хувь нь ногдсон байна. Тэгвэл энэ үзүүлэлтээр урьд нь нэгдүгээрт бичигддэг байсан Хятад улсад тэг болж буурчээ. Тус улсад 2019 оны тавдугаар сард нийт биткойны 75 хувийг, 2021 оны долоодугаар сард 44 хувийг олборлож байв. Хятадад биткойны олборлолтын хэмжээ тэг болсныг Хятадын эрх баригчдын авсан хязгаарлалтын хатуу арга хэмжээтэй холбон тайлбарлаж байна. Тус улсын эрх баригчид криптовалютаар хийсэн бүх гүйлгээг хууль бус гэж зарлаж, олборлолт явуулахыг хориглосон юм.  

Холбоотой мэдээ