Мод тарих ажил өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-10-15 13:41:25

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд мод тарих ажил өрнөсөөр байгаа тухай аймгийн БОАЖГ-ын дарга Б.Энхтуяа онцоллоо.

“Увс аймгийн ард иргэд хавар, намрын улиралд мод ихээр тарьдаг. Тэр дундаа чацарганы суулгацыг ихээр тариалдаг юм. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагаа Улаангом суманд болж, аймгийн Засаг дарга Ч.Чимэд оролцож, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг мод тарьж, арчилж ургуулах ажилд идэвх санаачилгатай оролцохыг уриалсан. 

Уг ажилд аймгийн БОАЖГ, Байгаль орчны салбарын байгууллагууд, Цагдаагийн газар, “Чандмань-Увс” ХХК, Өндөрхангай, Түргэн, Малчин сум дахь Сум дундын ойн ангийн хамт олон идэвхтэй оролцож, Улаангом сумын Цэвэр усны 1-р эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд 1500 ширхэг мод тарьсан. Мөн үеэр аймгийн БСУГ-ын дарга А.Болормаа нээлтийн үйл ажиллагаанд оролцож, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн Улаангом сумын Цэвэр усны 2-р эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд 2 мянган ширхэг мод тарихаар амласан” хэмээн аймгийн БОАЖГ-ын дарга Б.Энхтуяа мэдээллээ.

 

Холбоотой мэдээ