"Тэнгэрлиг медиа", "Талх чихэр”, "Адуун чулуун" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-10-18 18:40:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр энгийн арилжаагаар 41 ХК-ийн 701, 161 ширхэг хувьцааг 323.8 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр 17 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 22 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тэнгэрлиг медиа" (TNGR+14.98%), "Талх чихэр(TCK+12.84%) болон "Адуун чулуун" ХК (ADL+12.45%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хасу-Мандал" (HSR-14.49%), "Дархан хүнс" (DHU-12.75%) болон "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK-12.49%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 57,655 ширхэг нэгж эрхийг 31.4 сая төгрөгөөр арилжсан байна. Компанийн бондын арилжаагаар 110 ширхэг Лэнд бонд”-ыг 11,000,000 төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс 0.1 хувиар буурч 40,043.54 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,849,384,973,796 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ