“Кореафарм” ХХК 10 мянган ширхэг амны хаалт хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-10-19 12:52:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Кореафарм ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд 10 мянган амны хаалтыг ЭМЯ-нд  хандивлалаа.


Тус компани нь эм, эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмжийг хангахаар 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна.


Уг үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Korea senior care ТББ-ын дарга Ким Кирок, Мүн Kёнги болон аймгийн иргэдийн хурлын гишүүн Ким Вон Ки,  Кореафарм ХХК захирал Бурмаа нар оролцлоо. Коронавируст цар тахлыг даван туулахад хариу арга хэмжээг бэхжүүлэхэд цаашдаа хамтран ажиллана гэдгээ энэ үеэр илэрхийлэв.



Холбоотой мэдээ