Автомашин өнхөрч хүний амь сүйджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
sarantsetseg@montsame.gov.mn
2016-07-07 11:04:08

Дорнод аймгийн Баяндун сумын нэгдүгээр багт автомашин өнхөрч 1 хүнийг дайрч, амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ.

Эл хэрэг тус багийн Цагаанчулуут гэх газарт блсон бөгөөд иргэн Б нь “Норд бенз” автомашинаа газрын уруу тавьснаас автомашин нь өнхөрч Өвөрхангай аймгийн харьяат 60 настай С гэх эрэгтэйг дайрч амь насыг нь хөнөөжээ. Хэргийг Дорнод аймгийн Цагдаагийг газарт шалгаж байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ