“Disney” компани “Indiana Jones 5”, “Black Panther 2” киноны нээлтээ хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2021-10-19 14:02:48

ЛОС-АНЖЕЛЕС. /AP/. Америкийн “Walt Disney” компани нэрийг нь хараахан оноогоогүй байгаа “Indiana Jones” киноны тавдугаар анги болон “Black Panther” киноны шинэ анги “Wakanda Forever” киноныхоо нээлтийн хугацааг хойшлуулж буйгаа даваа гарагт мэдэгджээ.


Тодруулбал, Америкийн найруулагч Жеймс Мэнголдын бүтээж буй “Indiana Jones 5” киноны дэлгэцнээ гарч эхлэх хугацааг жил орчмоор хойшлуулж, 2023 оны зургаадугаар сард үзэгчдийн хүртээл болгохоор болжээ. Энэхүү кинонд Харрисон Форд адал явдлыг эрэлхийлэгч археологичийн дүрийг эргэн бүтээнэ.  


Мөн “Black Panther: Wakanda Forever” киноны нээлтийг 2022 оны долоодугаар сард хийхээр товлож байсан бол дөрвөн сараар хойшлуулан 11 дүгээр сард кинотеатруудын дэлгэцнээ гаргахаар шийдвэрлэжээ. Энэхүү хоёр киноны аль алиных нь зураг авалт үргэлжилж буй юм. 


Түүнчлэн “Marvel”-ын цувралуудын үргэлжлэл болох “Doctor Strange in the Multiverse of Madness”, “Thor: Love and Thunder”, “The Marvels”, “Ant-Man and the Wasp: Quantumania” кинонуудын нээлтийг ч мөн хэдэн сараар хойшлуулжээ. 

Холбоотой мэдээ