Жүжигчин Ким Сон Угийн агентлаг цуу яриа тархсантай холбогдуулан уучлалт гуйжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
anudaritsagaan@gmail.com
2021-10-20 11:53:35

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын жүжигчин Ким Сон Угийн талаар өнгөрсөн мягмар гарагт гарсан цуу яриатай холбогдуулан тус жүжигчний харьяалагддаг “Salt” энтертайнмент олон нийтээс уучлал гуйж, мэдээлэлтэй холбоотой үнэнийг олно хэмээн мэдэгджээ.


"Тааруухан мэдээллээс болж асуудал үүсгэсэнд уучлаарай. Бид үнэнийг олохыг хичээж байна" гэж “Salt” энтертайнмент мэдэгдэлдээ дурдсан байна.


Тодруулбал, ням гарагт нэрээ нууцалсан нэгэн бүсгүй өөрийгөө “Жүжигчин К”-ийн хуучин найз бүсгүй байсан гэж мэдэгдсэн бөгөөд түүнтэй үерхэж байх үедээ хүчээр үр хөндүүлэхийг шаардаж, албадаж байсан хэмээн олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.


Энэхүү мэдэгдэл нийгмийн сүлжээнд тархснаас хойш  "Жүжигчин К" гэгч нь романтик, инээдмийн "Hometown Cha-Cha-Cha" болон “Start-Up” киноны дүрээрээ олны танил болсон Ким Сон Уг хэлж байна гэж таамаглах хүмүүс улам бүр нэмэгдсээр байгаа аж.


Уг асуудалтай холбоотой мэдэгдлийг түүний харьяалагддаг агентлагаас мягмар гарагт хийсэн байна.


Мэдэгдэлд, агентлагийн зүгээс уг цуу яриатай холбогдуулан байр сууриа илэрхийлээгүй удсанд хүлцэл өчиж, “Тийм зүйл болсон гэдэг нь хараахан батлагдаагүй байгаа тул тэвчээртэй хүлээхийг чин сэтгэлээсээ хүсэж байна”  гэжээ. 

Холбоотой мэдээ