Хотонт суманд өвс, тэжээлийн агуулахыг ашиглалтад оруулав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-10-21 11:58:26

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хотонт суманд өвс тэжээлийн агуулах, саравч, хашааны хамт шинээр барьж ашиглалтад орууллаа.

Тус байгууламжийн санхүүжилтыг Орон нутгийн хөгжлийн сангаас 30 хувь, Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төслөөс 70 хувийг гаргаж барьсан байна.

Уг ажлын гүйцэтгэгчээр “Девсофт” ХХК ажилласан бөгөөд тэжээлийн агуулах нь 323,7м3, өвсний саравч нь 568,8м3 хэмжээтэй юм.

Цаашид Архангай аймаг малын тэжээлийн ургамлаар сумдаа хангах бүрэн боломжтой болж байна. Монгол Улсын Засгийн газраас Архангай аймгийн газар тариалан эрхлэгчдийг дэмжин 14 трактор, тоног төхөөрөмж бүхий "Техник дундын бааз"-ыг шийдвэрлэсэн.

Мөн Тариат суманд аймгийн ОНХС-гаас 120.0 сая төгрөгийн өртөг бүхий хадлангийн трактор, тоног төхөөрөмжийг шийдвэрлэсэн.

Тус сум нь аймгийнхаа ногоон тэжээл тариалагчдыг дэмжин малчдын захиалгаар 930 боодол ногоон тэжээлийг татан малчдадаа нийлүүлж байна.

Холбоотой мэдээ