Д.Очгэрэл: Эрэн сурвалжлагдаж байсан 525 этгээдийг олж тогтоосон

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-10-21 17:01:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Эрүүгийн цагдаагийн албанаас өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлийн үеэр "Илрүүлэлт-Оргодол-2021" нэгдсэн үйл ажиллагааны явцын талаар Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Очгэрэл мэдээлэв.


Хичээлийн шинэ жил эхэлж улирлын шинж чанартай гэмт хэргийн гаралт ихэсдэг энэ цаг үед ЦЕГ-ын даргын тушаалаар энэ сарын 5-наас эхлэн “Илрүүлэлт Оргодол-2021” нэгдсэн үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа юм.


Тэрээр хэлэхдээ, “Уг үйл ажиллагааны эхний 14 хоногт цагдаагийн байгуулагаас 344 гэмт хэргийг илрүүлсэн. Үүнд: Хүнийг амь насанд санаатай халдсан 3, хулгайн 79, малын хулгайн 14, дээрэмдэх 14, хүчингийн 4,  бусад 230 хэрэг байна.         

Мөн Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан 57 оргодол324 гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд, сураггүй алга болсон 49, насанд хүрээгүй хүүхэд 14, хэн болох нь тогтоогдоогүй цогцос 3, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн этгээд 64, зөрчил үйлдсэн этгээд 16 зэрэг нийт эрэн сурвалжлагдаж байсан 525 этгээдийг олж тогтоосон байна” гэв.


Тус арга хэмжээ эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, шалгагдаж байгаа хэргүүдийг нөхөн илрүүлэх, гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан этгээдүүдийг олж тогтоох зорилготой ажээ.

Холбоотой мэдээ