Нийт бүртгэгдсэн тохиолдлын 9261 нь бүрэн эдгэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-10-21 17:08:51

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 242 сорьцод шинжилгээ хийснээс 120 тохиолдол шинээр илэрлээ.

Үүнээс аймгийн төв Есөнбулаг суманд 58, Алтайд 4, Бигэрт 6, Баян-Уулд 1, Бугатад 4, Гуулинд 1, Жаргаланд 1, Тайширт 4, Дарвид 1, Дэлгэрт 5, Төгрөгт 2, Халиунд 7, Хөхморьтод 3, Цогтод 6, Цээлд 6, Шаргад 6, Чандманьд 7 тохиолдол бүртгэгдэж, аймгийн хэмжээнд 10545 хүн коронавирусний халдвараар өвчилсөн байна.

Аравдугаар сарын 21-ний байдлаар коронавирусний халдварын улмаас 1191 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас 1175 хүний биеийн байдал хөнгөн, 138 нь хүндэвтэр, 31 нь хүнд, 1 нь нэн хүнд оноштойгоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв.

Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 101 хүн эдгэрснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын 9261 нь бүрэн эдгэрсэн байна. Гэрийн ажиглалтад 1410 хүн байгаа аж.

Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд коронавирусний эсрэг дархлаажуулалтын эхний тунд 39533, хоёр дахь тунд 37151, гурав дахь тунд 4562 иргэн хамрагдсан байна.


Холбоотой мэдээ