Сүүлийн 24 цагт 78 тохиолдол бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-10-22 10:58:51

Архангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт PCR-аар шинжилсэн 237 сорьцоос 31, түргэвчилсэн оношлуурын 133 шинжилгээнээс 47, нийт 78 тохиолдол батлагдсан байна. Тодруулбал:

Ихтамир-8, Хангай-2, Тариат-4, Өндөр-Улаан-8, Эрдэнэмандал-4, Цэцэрлэг-14, Батцэнгэл-4, Өлзийт-1, Цэнхэр-3, Төвшрүүлэх-4, Цахир-3, Эрдэнэбулган-31.

2021 онд батлагдсан нийт тохиолдол 10336 болов. 

Өчигдөр 92 хүн тусгай эмнэлгүүдээс, Өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр эмчлүүлэгч 14, Сумдад гэрээр эмчлүүлэгч 30, нийт 136 хүн эдгэрч, нийт 10336 тохиолдлын 9534 буюу 92,2 хувь нь эдгэрсэн.

Нийт нас баралт: 33 

Эмчлүүлж байгаа 875: Үүнээс: 23 тусгай эмнэлэгт - 685

Биеийн байдал: Хөнгөн 564, хүндэвтэр 105, хүнд 11, маш хүнд 5.

ӨЭМТ-үүдийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа 112: Ар Мөнгөнчагнуур - 50, Ар Мөнхжин - 39, Ар Манал - 23

Сумдад гэрээр эмчлүүлж байгаа: 78

Эмчлүүлэгчдийн нас:

0-5 нас: 89

6-15 нас: 143

16-39 нас: 307

40-59 нас: 233

60-аас дээш: 103

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэрийн тусгаарлалтад – 2088

Аймгийн хэмжээнд I тунд 60316, II тунд 56306, III тунд 10059 хүнийг дархлаажуулсан байна.


Холбоотой мэдээ