Дулааны станц, ундны усны шинэ эх үүсвэр гаргах ажлуудад хамтран ажиллах саналыг уламжилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-10-22 11:35:52

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга М.Батжаргал Бүгд Найрамдах Чех улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг өчигдөр хүлээн авч уулзжээ.

Энэ үеэр аймгийн Засаг дарга М.Батжаргал Элчин сайдад Цэцэрлэг хотод тулгамдаад байгаа дулааны станц, ундны усны шинэ эх үүсвэр гаргах ажлуудад чех технологийг нэвтрүүлж, хамтран ажиллах саналыг уламжилжээ.

Мөн Элчин сайд Ийржи Бродскийтэй аймгийн удирдлагууд хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, харилцан түншлэлийн цар хүрээгээ эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёлын салбаруудад өргөжүүлэхээр санал солилцсон байна. 

Хоёр орны найрсаг харилцааны хүрээнд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийг цаашид үргэлжлүүлж, Засаг даргын зүгээс хэлсэн саналуудыг ажил хэргийн түвшинд боловсруулж, хамтран ажиллахаа Элчин сайд Ийржи Бродский хэлжээ.

Холбоотой мэдээ