Улсын Онцгой комиссын Шуурхай бүлгийн бүрэлдэхүүн Архангайд ажиллав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-10-24 14:49:55

Архангай /МОНЦАМЭ/. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсууриар ахлуулсан улсын Онцгой комиссын Шуурхай бүлгийн бүрэлдэхүүн Архангай аймагт ажиллалаа.

Хөдөө аж ахуйн салбарын болон хот суурин газрын өвөлжилтийн бэлтгэл, коронавирусний халдварын нөхцөл байдал, хадлан бэлтгэл, отор нүүдлийн зохицуулалтыг газар дээр нь үзэж танилцах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилготойгоор Шуурхай бүлгийг Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулж орон нутагт ажиллуулж байна. 

Аймгийн Засаг даргын захирамжаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах дөрвөн ажлын хэсэг гарч сумдад ажилласан байдаг. Ажлын хэсгүүдийн тайланг нэгтгэж. өнөөдөр /10.24/ Шуурхай бүлэгт танилцууллаа.

Шуурхай бүлгийн бүрэлдэхүүнээр дамжуулан УОК-ын дарга, Засгийн газарт хүргэх саналуудыг уламжилсан юм.

Архангай аймагт ажилласан Шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Г.Наранчулуун, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын чанар аюулгүй байдлын хэлтсийн мэргэжилтэн Б.Анхтуяа, ОБЕГ-ын Гамшгийн удирдлагын газрын тасгийн дарга, дэд хурандаа В.Батсайхан нар багтжээ.

Холбоотой мэдээ