Сураггүй болсон эмэгтэйн цогцсыг Хөвсгөл нуураас олжээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-10-25 11:35:18

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн  Алаг-Эрдэнэ сумын  Хатгал тосгоны Хөшөө багийн иргэн Т энэ сарын 23-ны өдрийн 16.00 цагийн орчим гэрийнхэнтэйгээ маргалдаад гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага оройн 21 цаг 30 минутад  Хөвсгөл  аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 4 минутад 17 настай, эмэгтэйн цогцсыг тус багийн Дамжлага бааз гэдэг газар, гэрээс нь зүүн урд зүгт 5 км Хөвсгөл нуураас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.  


 

Холбоотой мэдээ